2011-2012 он
АЛГОРИТМЫН ҮНДЭС
- Алгоритмын чанар ба үндсэн алхамууд, Алгоритмыг дүрслэх хэлбэр
- Алгоритмын үндсэн бүтцүүд: шугаман, дараалсан, салаалсан
- Хэмжигдэхүүний төрлүүд. Мөрхэмжигдэхүүн. Олонлог төрөл, түүний үйлдлүүд, Нэг ба хоёр хэмжээст массив, массивтай ажиллах
- Давталтын тухай, өмнө нөхцөлт, төгсгөлтэй нөхцөлт, параметртдавталт
- Тооллын систем, нэг тооллын системээс нөгөө тооллын системд тоог хөрвүүлэх арга, санах ойтой ажиллахад анхаарах зүйлс
ОБЬЕКТ ХАНДАЛТАТ ПРОГРАМЧЛАЛ
- Объект хандалтат програмчлалын онцлог, Хийсвэрлэл, Өгөгдлийн хийсвэр төрөл
- Анги(class)-ийн үндэс, ангийн ерөнхий хэлбэр, объект зарлах, new үйлдэл, ангийн гишүүн өгөгдлүүд, тэдгээрийн бие, утгыг ангийн дото рболон гадна тодорхойлох
- Удамшил, удамшлын үндэс, удамшлаар дамжуулан ангийн гишүүнд хандах
- Virtual дүрмийн тодорхойлолт, virtual суурь анги, полиморфизм
- Функцын аргумент дамжуулах аргууд
ПРОГРАМЧЛАЛЫН СИ ХЭЛ
11. Заагч ба хаяг, Заагчийг өгөгдлийн төрөл болон хувьсагчдад ашиглах, Заагч ба функц, динамик санах ойтой ажиллах, near, far болон huge хаяглалт
12. Удирдах операторууд, сонголтын опратор, If оператор, агуулагдсан if оператор, гинжин if-else-if оператор, switch оператор, агуулагдсан if оператор
13. Цикл оператор, while, do while болон for цикл дотор удирдах хувьсагч зарлах, таслал ашиглах нь, for циклийн нэмэлт хэлбэрүүд, агуулагдсан цикл
14. Хэрэглэгчийн функц, параметр ба аргумент тэдгээрийн холбоо, утга буцаах ба буцаахгүй функц, функцын дотоод хувьсагч, функц ба хаяг, аргументаар утгадамжуулах, Хэрэглэгчийн тодорхойлсон төрөл, бүтэц, бүтцийн массив
15. Файлтай ажиллах, текст болон хоёртын файлтай ажиллах, дараалсан ба дурын хандалттай файлтай ажиллах
ӨГӨГДЛИЙН БҮТЭЦ
16. Эрэмбэлэлтийн аргууд, эрэмбэлэлт хийх ердийн сонголтын арга, ердийн байрыг нь солих арга, шууд багтаах арга, түргэн эрэмбэлэлт буюу Хоарын арга
17. Хайлтын аргууд, шугаман хайлтын арга, саад бүхий шугаман хайлт, бинар хайлт
18. Текст мэдээлэл боловсруулалт, тэмдэгт мөр, тэмдэгт мөр хайх, KMP алгоритм, Boyer-Moore алгоритм, загвараар тэмдэгт мөр хайх, загвараар хайх машин, машиныг илэрхийлэх, хэлзүйн задлан ялгал, програмчлалын хэлний дүрэм, хэлзүйн задлан ялгал хийх арга
19. Граф, графын үндсэн ухагдахуун, графыг илэрхийлэх, графаар гүйх аргууд, гүний хайлт, түвшингийн хайлт, жинтэй граф
20. Жагсаалт, Дараалал, Стек, хэрэглэгчийн функц, процедур, функцууд
АССЕМБЛЕР ХЭЛ
21. Процессорын регистерийн тухай, түүний ангилал, үүрэг. (ерөнхий зориулалтын, сегментийн, флагийн ба индексийн регистерүүд)
22. Санах ойн хаяглалт, Процессорын хаяглах горимууд, Логик ба физик хаяг, абсолют ба харьцангуй хаяг. Ассемблер програмын бүтэц, команд, түүний бичигдэх хэлбэр
23. Арифметик үйлдлийн командууд, Арифметик болон логик үйлдлийн командууд, Логиккомандууд, Битийг масклах тухай, Тухайлсан нэг битийн утгыг өөрчлөх (бусад нь нөлөөлөхгүйгээр)
24. Давталтыг зохион байгуулах (тоолуурт болон нөхцөлт давталт). Удирдлага дамжуулах командууд: Call, Ret, Jump болон Rep, Pepe, Pepzкомандууд
25. Процедур, түүнийбүтэц, Процедур, үндсэн програмын хооронд параметрүүдийн утгыг дамжуулах аргууд, Тэмдэгт мөртэй ажиллах командууд, cmpsb(w), movsb(w), Lodsb(w), Scab(w) гэхмэт.
СҮЛЖЭЭ, ИНТЕРНЭТ
СҮЛЖЭЭ, ИНТЕРНЭТ
26. Компьютерийн сүлжээнд эх хаягчлал, тэдгээрийн ангилал
27. Сүлжээний OSI загвар
28. Динамик замчлалын протоколууд, тэдгээрийн ангилал
29. TCP/IP протокол гэж юу вэ?
30. Холболт хандалтат болон холболт хандалтат бус протоколын ялгаа
ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙН ОНОЛ
1. Үйлдлийн систем, түүний төрлүүд
2. Үйлдлийн системийн үүрэг
3. MS DOS үйлдлийн системд дэд каталоги үүсгэх команд
4. Тооболс, түүний үндсэн элементүүд
5. Диск кеш
6. Кеш ой түүнийг хэрэглэх
7. Файл систем
8. Аюулгүй байдал
9. Linux үйлдлийн систем, түүний онцлог, давуу тал
10. Windows XP үйлдлийн систем, түүний ангилал
11. Windows 7 үйлдлийн систем, түүний ангилал
ӨГӨГДЛИЙН САН
1. Өгөгдлийн сан, түүнийг удирдах системүүд
2. Өгөгдлийн санг удирдах системийн тусламжтайгаар хийж болох үйлдлүүдийг нэрлэнэ.
3. Өгөгдлийн төрөл, түүний төрлүүдийг тайлбарла /MS Access 2007 програмын хүрээнд/
4. Relationship, түүний төрлүүд
5. Primary key, түүнийг тодорхойлох
6. Query гэж юу вэ?
7. Тухайн хүснэгтийн бүх мэдээллийг харуулах Query бич.
8. LIKE функц ашиглан дурын талбараас “А”-аар эхэлсэн үгнүүдийг шүүж харуул
9. Count функц ашиглан тухайн хүснэгтэнд хичнээн мэдээлэл байгааг тоол
10. SUM функц ашиглан тухайн талбарт өгөгдсөн өгөгдлүүдийн нийлбэрийг ол
11. AVG функц ашиглан тухайн талбарын өгөгдлүүдийн дундажийг ол
12. MIN функц ашиглан тухайн талбарын хамгийн бага утгыг ол
13. MAX функц ашиглан тухайн талбарын хамгийн их утгыг ол
ВЕБ ПРОГРАМЧЛАЛ
1. Динамик веб сайт
2. Статик веб сайт
3. HOST
4. Domain name
5. HTML
6. CSS
7. Web browser
8. Tag
9. URL
10. Index гэж веб програмчлалд ямар хуудсыг хэлдэг вэ?
11. Link
12. Веб хэл, програмын хэл хоёрын ялгаа
13. Client-/веб сайт байрлаж буй хэрэглэгчийн ком/
14. HTML-д зураг оруулах таг
15. HTML-д холбоос хийдэг таг
16. HTML-д хүснэгт оруулах таг
17. Хүснэгтэнд мөр нэмэх таг
18. <td >таг
19. <marquee> тагийн direction хэсэгт юуг зааж өгөх вэ?
20. Хүснэгтийн мөр нэгтгэх таг
21. Хүснэгтийн багана нэгтгэх таг
22. Form тагт багтдаг командууд
23. <textarea>, <text> тагуудын ялгаа
24. <text>, <password> тагуудын ялгаа
25. <select> таг
26. <radio> таг
27. <button> таг
28. <checkbox> таг
29. <br> таг
30. Жагсаалт үүсгэх тагууд
31. Жагсаалтыг ром тоогоор дугаарлах
32. Жагсаалтыг том үсгээр дугаарлах
33. Жагсаалтыг хоосон дугуйгаар дугаарлах
34. HTML арын дэвсгэр өнгө оруулах
35. HTML текстийн өнгө оруулах
36. Текстийг том болон жижигээр бичих
37. Хүснэгтийн хүрээ болон хүрээний өнгийг хэрхэн зааж өгөх
38. CSS гадаад хэлбэр ашиглах
39. CSS дотоод хэлбэр ашиглах
40. Macromedia Flash програмын shape tween, motion tween хоёрын ялгааг тайлбарла
41. Macromedia Flash проргам дээр Layer, motion guide хоёрын ялгааг тайлбарла
БОДЛОГО
2. Өгсөн тоо хүртэлх бүх сондгой тоог хэвлэ.
3. Өгсөн 2 тоог харьцуул.
4. Өгсөн тоонуудын хамгийн их болон бага утгуудыг хэвлэ.
5. 50 хүртэлх анхны тоонууды хэвлэ.
6. Өгсөн тооны факториалыг ол.
7. Тоог палиндром эсэхийг шалга.
8. Гараас оруулсан тоог анхны тоо мөн эсэхийг шалга.
9. Массивт байгаа тоонуудыг тэгш сондгой эсэхийг шалгаж хэвлэ.
10. Оюутан нэртэй класс үүсгээд нэр, нас, голч дүн гэсэн гишүүн өгөгдлүүд ба байгуулагч функц, классын өгөгдлүүдийг хэвлэх функц бич.
11. Ажилтан нэртэй класс үүсгэнэ. (овог, нэр, нас, байгуулагч функц) түүнээс удамшсан Ажитан Тест класс нь түүний объектыг үүсгэж хэвлэхээр хий.
12. Хүн нэртэй класст овог, нэр, нас гэсэн өгөгдлүүд оруулна. Уг классаас удамшсан тухайлсан хувь хүн тус бүрийн мэдээллийг гаргах классуудыг үүсгэ.
13. Өгсөн 4 оронтой бүхэл тооны цифрүүдийн үржвэрийг хэвлэ.
14. А,В бүхэл тоо өгөв. АВ=?
15. 2 оронтой тоон дээр түүний урвуу тоог нэмэхэд ямар нэг бүхэл тооны квадрат гардаг бүх 2 оронтой тоог хэвлэ.
16. Өгсөн 3 оронтой тооны хөрвөсөн тоог хэвлэ.
17. Өгсөн 3 оронтой А тооны цифрүүдийг өсөхөөр эрэмбэлсэн В тоог хэвлэ.
18. A[N,N] массивын хоёр диагналийн байрыгсоль.
19. А-д хуваагтах 0-5 цифрээр бичигдэх 3 оронтой тоо хичнээн байгааг тодорхойл.
20. А[N,N] массив өгөв. Массивын нэг элемент нь мөрөндөө хамгийн бага болоод мөн баганандаа хамгийн их байх элементийг ол.
21. Өгөгдсөн тоо анхны тоо мөн үү?
22. Өгсөн 3 оронтой тооны хамгийн их цифрийг хэвлэ.
23. Өгсөн 3 оронтой тоо цифрийнхээ нийлбэрт хуваагдах эсэхийг шалга.
24. Өгүүлбэр өгөгджээ. Энэ өгүүлбэрийг К-р үгийг утсга.
25. А-д хуваагддаг бөгөөд цифрийн нийлбэр нь В байх 3 оронтой тоог хэвлэ.
26. A[N], B[M], C[K] гурван массивт гурвууланд нь байгаа бүхэл тоог хэвлэ.
27. А[N,N] массивт шидэт эсэхийг шалга. (Мөр, багана болон хоёр диагональ дээрх тоонуудын нийлбэрүүд тэнцүү байдаг массивыг шидэт массивгэнэ.)
28. Өгсөн А бүхэл тоо хэдэн оронтойг тодорхойл.
29. Өгсөн 3 оронтой тоонд ижил цифр байгаа эсэхийг тодорхойл.
30. Өөрийн бүх цифрт хуваагддаг 3 оронтой эхний Кширхэг тоог хэвлэ.
БОДЛОГО
Бодлого 1. [a,b] байгаа анхны тоонуудын нийлбэрийг ол.
Бодлого 2. Эхний n ширхэг анхны тоонуудын нийлбэрийг ол.
Бодлого 3. [a,b] байгаа төгс тоонуудын тоог ол.
Бодлого 4. [a,b] байгаа палиндром тоонуудын тоог ол.
Бодлого 5. Өөрийнхөө цифрүүдийн нийлбэрт хуваагддаг эхний n ширхэг натурал тоог ол.
Бодлого 6. 2002 гэсэн тоог хамгийн багадаа хичнээн ширхэг 2-ын тооны нийлбэр ба үржвэрт задлаж болох вэ?
Бодлого 7. 1991 гэсэн тоонд хуваагддаг дан 1-ийн цифрээс тогтсон хамгийн бага тоо хичнээн оронтой вэ?
Бодлого 8. Өгөгдсөн натурал тоо Армстронгийн тоо мөн үү. Ямар нэг тооны цифр бүрийг уг тооны оронгийн тоотой тэнцүү зэрэгт дэвшүүлээд хооронд нь нэмэхэд гарсан нийлбэр нь тэр тоо өөрөө гардаг бол Армстронгийн тоо гэж нэрлэдэг. Жишээ нь: 153=1^3+5^3+3^3
Бодлого 9. Өгөгдсөн хоёр натурал тоо харилцан анхны тоонууд мөн үү.
Бодлого 10. Гурвалжны оройн цэгүүд координатуудаараа өгөгдөв. Талуудын дунджуудыг холбоход үүсэх гурвалжны талбайг ол.
Бодлого 11. Өгөгдсөн натурал тоо палиндром тоо мөн үү.
Бодлого 12. Өгөгдсөн натурал тооны цифрүүдийн нийлбэр нь палиндром тоо мөн үү.
Бодлого 13. Өгөгдсөн натурал тооны цифрүүдийн үржвэр нь палиндром тоо мөн үү.
Бодлого 14. Өгөгдсөн натурал тооны цифрүүдийн нийлбэр нь анхны тоо мөн үү.
Бодлого 15. Өгөгдсөн натурал тооны цифрүүдийн нийлбэр нь төгс тоо мөн үү.
Бодлого 16. Цифрүүдийн нийлбэр нь палиндром тоо байх эхний n ширхэг тоог ол.
Бодлого 17. Цифрүүдийн нийлбэр нь анхны тоо байх эхний n ширхэг тоог ол.
Бодлого 18. Цифрүүдийн нийлбэр нь төгс тоо байх эхний n ширхэг тоог ол.
Бодлого 19. Өгөгдсөн натурал тоо анхны тоо бөгөөд палиндром тоо мөн үү.
Бодлого 20. 1-ээс өгөгдсөн n тоо хүртэлх тоонуудыг нийлбэрийг ол.
Бодлого 21. 1-ээс өгөгдсөн n тоо хүртэлх сондгой тоонуудыг нийлбэрийг ол.
Бодлого 22. 1-ээс өгөгдсөн n тоо хүртэлх тэгш тоонуудыг нийлбэрийг ол.
Бодлого 23. Цифрүүдийнх нийлбэр анхны тоо байх гурван оронтой тоонуудыг ол.
Бодлого 24. Цифрүүдийнх нийлбэр төгс тоо байх гурван оронтой тоонуудыг ол.
Бодлого 25. Цифрүүдийнх нийлбэр палиндром тоо байх гурван оронтой тоонуудыг ол.
Бодлого 26. Өгөгдсөн хоёр тооны хамгийн их ерөнхий хуваагчийг ол.
Бодлого 27. Өгөгдсөн хоёр тооны хамгийн бага ерөнхий хуваагдагчийг ол.
Бодлого 28. Хавтгай дээр гурван цэг координатуудаараа өгөгдөв. Энэ гурван цэгээр оройгоо хийсэн адил хажуут гурвалжин байх уу?
Бодлого 29. Хавтгай дээр гурван цэг координатуудаараа өгөгдөв. Энэ гурван цэгээр оройгоо хийсэн тэгш өнцөгт гурвалжин байх уу?
Бодлого 30. Хавтгай дээр гурван цэг координатуудаараа өгөгдөв. Энэ гурван цэгээр оройгоо хийсэн зөв гурвалжин байх уу?
Бодлого 31. Өгөгдсөн натурал тоог анхны тоонуудын үржвэрт задал.
Бодлого 32. Өгөгдсөн натурал тоог хоёр анхны тооны нийлбэрт хичнээн янзаар задалж блох вэ?
Бодлого 33. Өгөгдсөн бодит тооны бүхэл хэсгийн цифрүүдийн үржвэр ба бутархай хэсгийн цифрүүдийн нийлбэрийг тус тус ол.
Бодлого 34. Өгөгдсөн N тоо хүртэлх тоонуудыг залган байрлуулж шинээр үүсгэсэн тооны N-р цифрийг ол.
Бодлого 35. 1 оны 1-р сарын 1-ний өдөр Даваа гариг байсан бол n-р оны 1-р сарын 1 ямар гариг байсан бэ.
Бодлого 36. 1 оны 1-р сарын 1-ний өдөр Даваа гариг байсан бол n-р оны k-р сарын m-ний өдөр ямар гариг байсан бэ.
Бодлого 37. N оны m сарын k-ний өдөр ямар гариг байсан нь мэдэгдэж байвал T өдөр өнгөрсний дараа ямар гариг байхыг тодорхойл.
Бодлого 38. Өгөгдсөн N тооны бутархай хэсгийн цифрүүдийг хөрвүүлж бичихэд үүсэх тоо нь N тооны бүхэл хэсэгтэй тэнцүү эсэхийг шалга.
Бодлого 39. Өгөгдсөн бүхэл тоо хүртэлх палиндром тоонуудаас анхны тоонуудыг нь ол.
Бодлого 40. Өгөгдсөн k төгрөгийг 1, 3 , 5, 10-тын дэвсгэртүүдээр хичнээн янзаар задлаж болох вэ?
Бодлого 41. Өгөгдсөн үгийн а үсгийг о үсгээр соль.
Бодлого 42. Өгөгдсөн өгүүлбэрийн үгийн тоог ол.
Бодлого 43. Өгөгдсөн үгийг хөрвүүлж бич.
Бодлого 44. Өгөгдсөн үг палиндром үг мөн үү.
Бодлого 45. Өгөгдсөн өгүүлбэрийн палиндром үгүүдийг хас.
Бодлого 46. Өгөгдсөн өгүүлбэрийн хамгийн урт үгийг ол.
Бодлого 47. Бүхэл тоон элементүүдтэй A(n) массивын хамгийн бага элементийг ол.
Бодлого 48. Бүхэл тоон элементтэй A(n) массив өгөгдөв. Энэ массив өсөхөөр эрэмбэлэгдсэн эсэхийг тодорхойл.
Бодлого 49. Бүхэл тоон элементүүдтэй A(n) массивын эерэг, сөрөг элементүүдийн нийлбэрийг тус тус ол.
Бодлого 50. Натурал тоон элементүүдтэй нэг хэмжээст массив өгөгдөв. Энэ массивын буурах эрэмбэтэй хамгийн урт дэд хэсгийн эхлэл төгсгөлийг тодорхойл.
Бодлого 51. Натурал тоон элементүүдтэй нэг хэмжээст массиваас өсөх эрэмбэтэй дараалал үлдээхийн тулд хамгийн цөөн элементийг хас.
Бодлого 52. 12 шатарчин тэмцээнд оролцов. Тэмцээн тойргийн журмаар явагдсан ба шатарчин бүр 11 тойрог тоглов. Тойрог тус бүр дэх хоорондоо тоглох хосуудыг ол.
Бодлого 53. Хавтгай дээр n ширхэг цэг координатаараа өгөгдөв. Хамгийн бага талбайтай гурвалжин үүсгэх гурван цэгийг ол.
Бодлого 54. A(N,M), B(M,K) матрицуудын үржвэр C(N,K) матрицыг ол.
Бодлого 55. A(N,M), B(N,M) матрицуудын нийлбэр C(N,M) матрицыг ол.
Бодлого 56. Матрицын аль нэг элемент өөрийхөө мөрөндөө хамгийн бага элемент болох төдийгүй өөрийнхөө багананд хамгийн их элемент болж байвал түүнийг суудлын цэг гэж нэрлэдэг. Өгөгдсөн матрицын суудлын цэгүүдийг ол.
Бодлого 57. A(N,N) квадрат матрицын гол ба хажуугийн диагоналиудын элементүүдийн нийлбэрийг тус тус ол.
Бодлого 58. A(N,M) матрицын мөр бүрийн хамгийн бага элементүүдийг олж B(N) массивыг үүсгэ. B(N) массивын хамгийн их элементийг ол.
Бодлого 59. A(N,N) квадрат матриц хажуугийн диагоналийнхаа дагуу тэгш хэмтэй эсэхийг тодорхойл.
Бодлого 60. A(N,N) квадрат матриц гол диагоналийнхаа дагуу тэгш хэмтэй эсэхийг тодорхойл.
Бодлого 61. Хавтгай дээр n ширхэг цэг координатаараа өгөгдөв. Хамгийн бага талбайтай квадрат үүсгэх дөрвөн цэгийг ол.
Бодлого 62. Хавтгай дээр n ширхэг цэг координатаараа өгөгдөв. Хамгийн бага талбайтай ромбо үүсгэх дөрвөн цэгийг ол.
Бодлого 63. Хавтгай дээр n ширхэг цэг координатаараа өгөгдөв. Хамгийн бага талбайтай трапец үүсгэх дөрвөн цэгийг ол.
Бодлого 64. ABC гурвалжин ба M цэг өгөгдөв. M цэг гурвалжинд орших эсэхийг тодорхойл.
Бодлого 65. Бүхэл тоон элементүүдтэй A(N) массив өгөгджээ. i-р элемент нь A(N) массивын эхний i ширхэг элементүүдийн арифметик дундажтай тэнцүү байдаг B(N) бодит тоон массивыг тодорхойл.
Бодлого 66. Бүхэл тоон элементүүдтэй A(N) массивд хамгийн олон байгаа элементийг ол.
Бодлого 67. Бүхэл тоон элементүүдтэй A(N) массивын элемент бүрийг хөрвүүл.
Бодлого 68. Бүхэл тоон элементүүдтэй A(N) массивын сөрөг элементүүдийн байрлалыг тодорхойл.
Бодлого 69. Бүхэл тоон элементүүдтэй A(N) массиваас 0-тэй тэнцүү элементүүдийг хасаж, өөрчлөгдсөн массиваа хэвлэ.
Бодлого 70. A(N,M) матрицын хамгийн их элементийг олж, хаана байгааг нь тодорхойл.
Бодлого 71. A(N,M) матрицын сөрөг ба эерэг элементүүдийн тоог олж хэрэв сөрөг элементүүдийн тоо их бол диагоналиас доошхи элементүүдийг 0-ээр, эсрэг тохиолдолд диагоналиас дээшхи элементүүдийг 1-ээр соль.
Бодлого 72. A(N) массивт байгаа ижил утгуудыг олж ижил утгууд бүрээс зөвхөн нэгийг үлдээ. Үлдсэн утгуудыг зүүн тийш шахаж үлдсэн хэсэгт 0-үүдийг бич.
Бодлого 73. А, В, С массивуудын ялгаатай элементүүдээс тогтох D массив үүсгэ.
Бодлого 74. A[N,M] массив 0, 1, 5, 11 тоонуудаас тогтоно. Элементүүд нь ялгаатай a[i,j ], a[ i,j + 1], a[i + 1, j ], a[ I + 1,j + 1] дөрвөл хэд, хаана байгааг ол.
Бодлого 75. n натурал тоо ба nxn хэмжээтэй А матриц өгөгдөв. Матрицын элементүүдийг доор дурдсан схемийн сумнуудын чиглэлийн дагуу хэвлэн гарга.
Бодлого 76. n төрлийн бараануудын нэгжийн үнүүд өгөгджээ. k төгрөгөнд бараа тус бүрээс нэг нэг орсон ба хариулт нь ямар ч барааны үнээс бага байхаар хамгийн олон төрлийн барааг хичнээн янзаар худалдан авч болох вэ?
Бодлого 77. Худалдагчид 1гр, 3 гр, 9 гр, 27 гр, 81 гр, 243 гр,. . . г.м туухайнуудаас нэг нэг ширхэг байжээ. Аль болох цөөн туухай ашиглан K гр хэмжээтэй барааг нэг ч граммын зөрүүгүйгээр хэмжихэд худалдагчид тусална уу?
Бодлого 78. Хавтгай дээр n ширхэг цэг координатуудаараа өгөгдөв. Цэгүүдийг хос хосоор нь холбож хэрчмүүд үүсгэснээ холболт гэж нэрлэе. Аль ч хэрчмүүд нь өөр хоорондоо огтлолцоогүй байхаар холболтыг хичнээн янзаар үүсгэж болох вэ?
Бодлого 79. K эерэг бүхэл тоо өгөгдөв. 1..(4K)2 тоонуудаар 4K x 4K хэмжээтэй шидэт матриц үүсгэ.
Бодлого 80. 1..36 тоонуудаар 6x6 хэмжээтэй шидэт матриц үүсгэ.



Я Абрам Александр, бизнесмен, который смог возродить свой умирающий лесозаготовительный бизнес с помощью отправленного Богом кредитора, известного как Бенджамин Ли, Кредитный Консультант. Проживаю в Екатеринбурге Екатеринбург. Вы пытаетесь начать бизнес, погасить свой долг, расширить свой существующий, нуждаетесь в деньгах для покупки расходных материалов. Если у вас возникли проблемы с попыткой получить хорошую кредитную линию, я хочу, чтобы вы знали, что мистер Бенджамин проведет вас до конца. Это правильное место для вас, чтобы решить все ваши финансовые проблемы, потому что я живое свидетельство, и я не могу просто оставить это при себе, когда другие ищут способ быть финансово поднятым .. Я хочу, чтобы вы все связались с этим Богом, посланным кредитором используя детали, как указано в других, чтобы принять участие в этой прекрасной возможности Электронная почта: lfdsloans@outlook.com Или WhatsApp / Text + 1-989-394-3740.
ReplyDelete